Telmuun Byambaragchaa

Search results: "хүсэл" (page 1 of 2)

Хүсэл бүхэн биелдэг

2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 9 цаг 17 минут. Корнеллийн их сургуулийн Юрис хэмээх  гол номын санд (Uris library). 150 жилийн түүхтэй энэхүү сургуулийн зүрх нь болсон газар аж. Эргэн тойрон дэлхийн өнцөг булан бүрээс цугласан 21,000 гаруй эрдэм чадалтай, том том зорилго өвөртөлсөн залуус мөр зэрэгцээд алхана. Дэлхийн 11 дэх шилдэг сургууль л гэнэ, 15 дахь ч гэнэ, тэр яахав. Ногоон байгууламжаараа зургаад жагсдаг л гэнэ. 1600 эрдэмтэн профессортой, 43 Нобелийн шагналтантай л гэнэ. Хамгийн гол нь алхам тутам л нэр хүндээ өндөрт өргөх, ёс зүйг чандлан сахихыг сануулах нь бахархмаар.

Continue reading

IPO “худалдаж ав”

Хувьцааны бизнестэй анх 2009 онд Анод банк, Адуунчулуун ХК-ий хувьцааг худалдаж авсанаар танилцаж билээ. Тэдний гэрэлт ирээдүйн тухай ам уралдуулан ярих “учир мэдэх” хүмүүсийн яриа, ашиг олох сонирхолдоо хөтлөгдөж хуримтлуулсан өчүүхэн хөрөнгөөрөө хувьцаа авч байж. Удалгүй Анод банк дампуурч, Адуунчулуун ХК-ий хувьцаа хоёр дахин унаж “хөрөнгө оруулалт” минь салхинд хийссэн юм. Энэ хар дурсамжаас хойш хувьцаа гэдэг үгнээс жийрхэж өдийг хүрчээ. Гэтэл саяхнаас Корнеллийн бизнесийн сургуулийн голдуу хөрөнгийн зах зээл судалдаг, ажилладаг хүмүүс дунд орж тэдний туршлага, сонин хачин сонсож, судалгааны бүтээлүүдтэй танилцаж эхэлснээр урьдын сонирхол сэдрээд байна. Иймд хувьцааны бизнесийн талаар сонирхолтой байж болох нэгэн арга замын талаар танилцуулахаар шийдлээ.

Continue reading

Гэр бүлийн бизнес

“The parent who leaves his son enormous wealth generally

deadens the talents and synergies of the son”

Andrew Carnegie

Монголын хувийн хэвшил тэр чигээрээ шахуу гэр бүлийн хаалттай компаниуд. Тэднийг үүсгэн байгуулагчид буюу 1 дүгээр үеийн удирдлагууд эхнээсээ халаагаа өгч эхэлжээ. Шилжилтийн үр дүнд 2 дугаар үеийн бизнес эрхлэгчид буюу өвлөгсөдийн бүхэл бүтэн үе удахгүй үүснэ.

АНУ-ын Гэр Бүлийн Бизнесийн Институцийн хийсэн судалгаагаар гэр бүлийн компаниудын зөвхөн 30 хувь 2 дах үе, 12 хувь 3 дахь үе, 3 хувь нь 4 дэх үедээ тэсч үлддэг ажээ. Тайвань, Хон-Конг, Сингапурын нийт 214 гэр бүлийн компани дунд хийсэн судалгаагаар (Fernández-Aráoz et al., 2015) компаний удирдлага дараа үед шилжсэн эхний 8 жилийн дотор хувьцааны үнэлгээ дунджаар 60 орчим хувиар унадаг. Эдгээрээс үзэхэд “Тамирын голын мөсийг долоох шахаж олсон” хөрөнгийг дараа үе тань үрэн таран хийх бодит эрсдэл цагийн эрхээр тулгарч болзошгүй.

Continue reading

Зорилгоо биелүүлж Фулбрайтын тэтгэлэгт тэнцсэн

Нэг ч атугай хүнд хэрэг болж магад гээд өөрийн өчүүхэн туршлагаа хуваалцлаа. Ikon.mn сайтын сэтгүүлч Э.Лхамзаяад баярлалаа.

http://www.ikon.mn/n/py2

– Сайн байна уу. Цагийн зөрүүтэй ч гэсэн зав гарган онлайнаар ярилцаж байгаад баярлалаа. Америкт амьдарч, сурахад ямар байна вэ?

– Америкт өнгөрүүлж байгаа эхний жил маань адал явдалтай аялал шиг их сонирхолтой өнгөрч байна. Сургуулийн хувьд чамгүй ачаалалтай, унших судлах, бичих ажил ихтэй. Хамгийн багадаа өдөрт 60-70 хуудас материал унших шаардлагатай. Хоёрхон жил суралцах учраас сургууль дээр болж байгаа шинэ мэдээлэл, ярилцлага, арга хэмжээнд бас аль болох хамрагдахыг хичээж байгаа. Түүнчлэн, сургуулийнхаа Оюутны зөвлөлийн дэд тэргүүн болсноос хойш улам завгүй болоод байна. Энд ирээд мундаг хүмүүстэй танилцаж, хичээл номоо үзэх тусам өөрийгөө юу мэдэхгүй, чадахгүй байгаагаа улам бүр мэдэрч, өөртөө их санаа зовж, илүү их хичээх хэрэгтэй гэдгээ алхам тутамдаа ойлгож байгаа.

Continue reading

Эх орончдын бонд

Бондын инноваци

Валютын хомсдолтой үед экспорт, гадаад валютын зээл, гадаадын шууд хөрөнгө оруулалт (+гадаад валютын гуйвуулга)-аас өөр валют оруулж ирэх сонголтгүй. Гол экспортын бүтээгдэхүүн зэс, нүүрсний үнэд бид нөлөөлөх ямар ч боломжгүй тул орхиё. Төмөр зам, боловсруулах үйлдвэрүүд бүгд мөнгөгүй, зохион байгуулалтгүйгээс болж гацсан. Хөрөнгө оруулагчдын тухайд улс төрийн өндөр эрсдэл, уруудаж буй зээлжих зэрэглэлээс болоод үндсэндээ хүлээлтийн байдалд. Ингэхээр бидэнд гадаад валютын зээлээс өөр дорвитой, богино хугацааны арга зам байхгүй мэт.

Continue reading

Olderposts

Copyright © 2017 Telmuun Byambaragchaa

Theme by Anders NorenUp ↑