Дэлхийн хамгийн олон уншигчтай Уолл Стрит Журнал сонинд “Өрийн хямрал руу айсуй Монгол” хэмээх нийтлэл сар гаруйн өмнө нийтлэгджээ. Сургуулийн маань багш ,судлаачид уг сонинг анхааралтай уншдаг болтой уулзах бүртээ надаас энэ талаар асуух юм. Энэ тухай ч бие даалт, судалгаа хийхийг зөвлөж, хүрч ирж ярилцаач хэмээн урина. Үнэхээр ч сонирхолтой, цэгцтэй, басчгүй оновчтой бичсэн нийтлэл байх тул уншиж амжаагүй заримд сонирхуулахаар чадан ядан махчилан орчууллаа. Энэ нийтлэл нь миний хувийн байр суурийг илэрхийлэхгүй бөгөөд санал нийлэхгүй олон асуудал байгааг дурдах нь зүйтэй юм.

Уиллиам Бикалс, 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр

Нийтлэлийн линк

Хэдхэн жилийн өмнө Монгол Улсыг гадаад өрийн хямралд орно гэж хэлбэл үнэмшилгүй сонсогдох байсан нь дамжиггүй. Гуравхан сая хүнтэй, алт, зэс, нүүрс, төмрийн хүдрээр нэн баян энэ улсыг Азийн Кувейт хэмээн хочилж байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр энэ их баялгаа ашиглаж ч амжаагүй байж баялгийн хараалд өртсөн анхны улс болох бодит эрсдэл тулгарчээ.

Continue reading