Telmuun Byambaragchaa

Хүсэл бүхэн биелдэг

2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 9 цаг 17 минут. Корнеллийн их сургуулийн Юрис хэмээх  гол номын санд (Uris library). 150 жилийн түүхтэй энэхүү сургуулийн зүрх нь болсон газар аж. Эргэн тойрон дэлхийн өнцөг булан бүрээс цугласан 21,000 гаруй эрдэм чадалтай, том том зорилго өвөртөлсөн залуус мөр зэрэгцээд алхана. Дэлхийн 11 дэх шилдэг сургууль л гэнэ, 15 дахь ч гэнэ, тэр яахав. Ногоон байгууламжаараа зургаад жагсдаг л гэнэ. 1600 эрдэмтэн профессортой, 43 Нобелийн шагналтантай л гэнэ. Хамгийн гол нь алхам тутам л нэр хүндээ өндөрт өргөх, ёс зүйг чандлан сахихыг сануулах нь бахархмаар.

11905789_10153275316187809_3240901406917994671_n

Энэ сургуулийн хаалга хүртэл яггүй зам туулжээ. Дөрвөн  жил гаруйн өмнөөс л ямар нэгэн байдлаар гадаадад сурахгүй бол болохгүй гэсэн бодол төрж байж.  Ядаж Англи хэл нь ч тааруу. Яах ийх учраа ч мэдэхгүй. TOEFL өгөх ёстой гэж бодоод өгсөн 83. Хэд хэдэн сургууль, тэтгэлгийн шалгуур харвал дор хаяж 90 оноо гэнэ. Хэдэн арван мянган долларыг нь дийлэхгүйгээс хойш тэтгэлэг авахаас өөр аргагүй. Юу ч үгүй “чапак” байж бас ч үгүй нэр хүндтэй сургуульд сурчих санаатай.

Ингээд л сургуульд сурахын тулд өөрөөсөө шалтгаалах бүхнээ зориулав. Маш олон удаа бүтэлгүйтсэн. Хоёр жилийн өмнөх яг энэ өдөр 5 дахь удаагаа тэтгэлэгт тэнцээгүй гэсэн хариу авч байж. Тэгээд их л шазруунаар шилдэг 50 сургуульд орно гэж ажлын ах хүүдээ ам гарсан нь саяхан мэт. Дотроо бол юун шилдэг яасан ийсэн 50. Гэхдээ л тултал нь мөрөөдөөд, түүндээ зориод амьдрах сайхан. Том зорилго өмнөө тавиад, түүнийхээ талд нь унахад л “хавааск” шүү дээ. Хэнээс ч билээ “мөрөөдөл чинь боломжгүй мэт чамд санагдахгүй бол хэзээ ч чи том зүйлд хүрэхгүй” гэж сонссон нь санаанд бууж байна.

Фулбрайтад 4 дэх удаагаа материал өгөөд тэнцсэн хариу сонсов. “Баяр хүргэе” гэхийг сонсох хичнээн сайхан. Гэхдээ үүнээс илүү энэ хүртэл өөрийнхөө туулсан замыг эргэж харах хамгийн таатай. Дөрвөн жилийн хугацаанд 11 удаа тэтгэлэгт тэнцээгүй хариу, 16 эссе, 10 тодорхойлох захидал, 5 TOEFL, 4 сургуулийн тэтгэлэггүй урилга, 1 GMAT, 1 IELTS, 1 GRE.

12034280_10153275318977809_3772339271066079178_o

Олон ч шөнө номоо дэрлээд унтаж билээ. Сангийн яам ачаалал ихтэй, өдөр шөнөгүй ажиллуулна. Төсвийн үеэр эртдээ л шөнийн 12 гэж тарна, дунджаар 2 цагт харина. Яаж ч харьсан номоо тэврээд л орондоо ордог. Уншсан юм уу бүү мэд, толгойд орсон юм уу бүү мэд, нэг л мэдэхэд өглөө. Өөртөө бат итгээд л, маааш их хүсээд ирэхээр аяндаа л зорилго чинь чамагай шахаад эхэлдэг юм билээ. Эцэст нь дүгнээд хэлэхэд боломжгүй зүйл, хүршгүй оргил гэж байхгүй, хамгийн гол зүйл бол ХҮСЭЛ юм. Зүгээр ч нэг хүсэх биш, тэр ХҮСЭЛ ЧИНЬ ЧАМАЙГ ШАТААДАГ, ШӨНӨ НОЙРНООС ЧИНЬ СЭРЭЭДЭГ, БАЙЖ СУУХ АРГАГҮЙ тийм хүчтэй байж гэмээнэ биелнэ. За энэ хүрээд эхний постоо өндөрлөе. Үг олдож, үхэр ч цаашиллаа.

Жич.Ийнхүү блог нээж өчүүхэн санаа бодол, туршлага, сонссон мэдсэнээ бусадтай хуваалцах гэж жил гаруй төлөвлөжээ. Төрийн албан хаагч байхдаа зүрхэлдэггүй байж. Юу ч мэдэхгүй, чадахгүй байж ийнхүү блог нээхээс бас санаа зовох юм. Гэхдээ яахав, хүн уншихгүй байсан ч хамаа байж уу. Эрдэмтэй боловсролтой, туршлагатай, үзсэн харсан зүйлс ихтэй, амжилттай хүмүүс минь эндүү бичвэр гарвал өршөөнө биз ээ. Үе тэнгийн найз нөхөд, ах эгч дүү, таньдаг, таньдаггүй хамаагүй Та бүхэн энд санаа бодлоо хуваалцаж байвал маш их талархах болно шүү.

Хүндэтгэсэн,

Алаг адуун Бямбарагчаагийн ТЭЛМҮҮН

Categories: Uncategorized

Төрийн алба сайхан »

36 Comments

  1. Bayar hurgey Teku ? surlag-n undur amjilt husey ✌️
    Unshaad mash ih uram avlaa bayarlalaa ?

  2. Goy niitlel baina. Ahiad iim goy niitlel oruulj bgaray 😉

  3. Бодоход л зүгээр суулгадаггүй, юу ч хамаагүй хиймээр ч юм шиг, болдог бол яг одоо хүрчихмээр тийм мөрөөдөл үнэхээр байдаг шүү.
    Би Фүлбрайтад өрсөлдөж ялахыг одоохондоо зорилгоо болгоод байгаа, нууц биш бол жаахан хинт өгч тус болооч, яавал тань шиг тэтгэлэгт нь ялж хүссэн сургуульдаа суралцах вэ?

  4. Сайн уу Ямар мундаг юм бэ ? Үнхээр сайхан нийтлэл байна үргэлжлүүлэн бас өөрийнхөө туршлагаас хуваалцаж байгаарай гэж хүсэх байна.

    • чамаас суралцах боломжтой байсандаа баяртай байна. би мөн BYU Hawaii сурах зорилго тавьсан . Үнэхэээр тийм ч амаргүй юм аа энэ их хүсэл мөрөөдлөө биелүүлэх эхний алхам хүртэл надад том даваа мэт санагдаж байна.

  5. wow, such strong grit you have!

  6. neg niitleliig chin unshaad tsaash ni niitleluudig chin 1 dor bugdg ni unshchihlaa. Amjilt

  7. Баяр хүргэе ээ. Цаашдын хичээлд чинь амжилт хүсье .

  8. za bayr hurgey tusuulluus iluu garch chadlaa amjilt

  9. Good luck.

  10. Unexer saixan bichjee. uram awlaa. yamar materialaar beldsenee xelj uguuch ! bayarlla. bas amjilt husie !

  11. Goe boljee amjilt hvsuiu

  12. Tanidag zaluu bnshde 🙂 bayar hurgie amjilt husie 🙂 \m/

  13. vneheer goe niitlel bn. vrgeljlvvj tsaashaa bicheerei?

  14. Uneheer goy niitlel bn, nadaas gadna olon humuus uram zorig awah bh aa, bayarlalaa bas amjilt husiy 🙂

  15. pooh 4 jil beldsiimuu estoi ix bayrlalaa aygui uram orlooo odoonoos ix baga ch geltgui xicheenee shantraxgui bx xeregtein bna 🙂

  16. pooh 4 jil beldsiimuu estoi ix bayrlalaa aygui uram orlooo odoonoos ix baga ch geltgui xicheenee shantraxgui bx xeregtein bna 🙂

  17. Bayarlalaa nadad bas neg minii l huvid tom muruudul bdag tuundee hurehiig zorigloj hicheeh erch huch ugsund bayarlalaa unendee oiriin uid shantraad bsiin odoo tegehguie hicheenee 🙂

  18. Good luck man

  19. Mundsg zaluu bna bayr hurgie.olon olon zaluus suraltsaasai iim zaluuchuud olshirvol Mongol mini hugjih ni damjigguiee

  20. Amjilt husie. Idevhtei blogdoj bgarai

  21. Sanhuud manai angid bsan zaluu bna amjilt

  22. Ёстой урам зориг орох шиг л боллоо. Саяхан би нэг тэтгэлгээс тэнцээгүй хариу аваад үнэхээр их шантарсан. Харин таны нийтлэлийг уншаад улам илүү хичээх юм шүү гэж бодлоо. Үнэхээр боломжгүй зүйл байхгүй л байх л даа. : )

  23. amjilt!!!

  24. Хэхэ…эхлээд таны нийтлэлийг дуусах хүртэл тийм нэг инээмсэглэл дүүрэн уншлаа… Хамгийн гол эхний алхамаа зөв хийх тэгээд хүсэл гэдэг шиг би ч бас одоохондоо мөрөөдөөл эхэлнэ гэчээд эхэлж чадахгүй мангартаал байжээн хэхэ…гэхдээ ямартай ч зоригтой эхэлж хүссэндээ хүрэх болноо….хэсэгхэн хугацаанд урам хайрласан цаашид тэмүүлэх сэтгэлийг бадраасанд баярлалаа ккк. Хүсэл зорилгоороо тэмүүлж хүчтэй байж ихийг сураад эх орондоо хэрэгтэй хүн болоод ирээрэй амжилт.

  25. Tetgelegt herhen yaj beldsen tuhaigaa postlooroi. Bayarlalaa.

  26. Сайн боловсрол эзэмшихийн тулд үнэхээр сайн мэрийсэн байна (сайн ч биш гайхалтай хөдөлмөрч). 2000 орчим ам.долларын шалгалтын төлбөр төлж хэдэн мянган ам.долларын боловсрол эзэмших бол үнэхээр сайн хөшүүрэг байна. Би бол шалгалт нэг л өгье гэж бодсоноос ингэж болон шалгалт өгч байсан хүнийг хараагүй, өмнө нь сонсож ч байгаагүй юм байна. Хүнд урам хайрлаж болох бүхий л сайхан үгсийг хэлмээр байна. Амжилт хүсье . Гол нь энэ сайхан боловсролыг эзэмшээд эх орондоо эргэн ирж их зүйлийг хийж бүтээгээсэй гэж хүсч байна.

    “Shoot for the moon even if you miss, you’ll land among stars” сайхан ишлэл байна.

    Олон залуусын idol болж байгаа учраас эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваарай.

  27. Chini yarltslagiig unshaad blog ru chini zochilloo. Saihan sanagdaj bna bas hiicheemeer sanagdlaa bayarllaa amjilt husie.

  28. ene niitleliig unshaad uneheer ih uram zorig avlaaa mash ih bayrlaa ta uneheer mindag hun yumaa?????????

  29. Bi ch bas tom muruudugch.Uram avlaa.Bayarlalaa.

  30. Сайн байна уу? Өөрийн чинь хүсэл мөрөөдөлдөө хүрсэн талаар уншаад урам авлаа.
    Хүнд хүсэл мөрөөдлийнхөө талаар хэлэхээс ч санаа зовмоор томоор мөрөөддөг надад үнэхээрийн том урам боллоо.
    Одоо миний хувьд дэлхийн топ 20 сургуулийн аль нэгнээс 100% тэтгэлэг хүртэн Мастер зэргийг горилох зорилго тавиад англи хэлнийхээ шалгалтанд бэлдэж байгаа.
    Удахгүй сайхан мэдээ дуулгаад доор өөрийнхөө коммент дээр репля хийх болно оо.

    Баярлалаа. Түр баяртай

  31. Hi! I am appreciated your dream come true! All the best for your future career!

Leave a Reply

Your email address will not be published.

*

Copyright © 2017 Telmuun Byambaragchaa

Theme by Anders NorenUp ↑